Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны том хүү, дуучин Л.Байзада хоёрдугаар сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гараад сураггүй болсон талаар ЦЕГ-ынхан албан ёсны сайтдаа зарласан.
Тодруулбал түүний мэдээллийг хоёрдугаар сарын 28-ны өдөр Сураггүй алга болсон буланд нийтлэсэн байсан юм.
Тэгвэл цагдаагийн байгууллага дуучныг олжээ. "Дуучин Л.Байзадаг өнгөрсөн хоёрдугаар сард эрэн сурвалжилж байгаад олсон. Хувь хүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" гэсэн байна. Харин түүний талаарх мэдээлэл одоог хүртэл СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН гэх буланд байсаар байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!