Хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, ариутгах “LETS SPARKLE 2026” сайн дурын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 12–57 насны 4000 гаруй оролцогч, 200 гаруй зохион байгуулагч оролцож хүүхдүүдэд илүү цэвэр, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Ану-Үжин дэмжлэг үзүүлж, Сүхбаатар дүүргийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоод, Монос косметикс мөн хамтран оролцов.