Монгол Улсын Засгийн газраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” нэгдсэн 7 хоногийн арга хэмжээ болон “Төр, хувийн хэвшлийн түншлэл 2026” форум-ыг 2026 оны дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний нээлт маргааш болно. 

Эдийн засаг, хөгжлийн яам болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ,  Азийн хөгжлийн банк, Commercial Law Development Program (CLDP) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байгаа 7 хоногийн арга хэмжээний нээлтийн өдөр  “ТХХТ-ийн бодлого, хамтын ажиллагааны үндэс” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.

Тодруулбал ЭЗХЯ-ны ТХХТ-ийн газрын дарга Т.Баясгалан – “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин, шинэчлэл” , ТХХТ-ийн төвийн захирал М.Амгаланбаатар – “Урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийгдэж буй түншлэлийн төслүүд” илтгэл тавих бол Азийн хөгжлийн банк, JICA болон CLDP зэрэг олон улсын байгууллагууд түншлэлээр төсөл хэрэгжүүлсэн олон улсын туршлага, дэмжлэг, хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар мэдээлэл өгөх юм.

Энэхүү арга хэмжээ нь:

  • ТХХТ-ийн эрх зүйн шинэчлэлийг танилцуулах,
  • Хөрөнгө оруулагчдад төслийн боломжуудыг нээлттэй мэдээлэх,
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
    ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.