#ШУУД: Г.Эрдэнэбат: МАН шоудаад байна. Нэгэнт шүүх рүү шилжүүлсэн хэргийг түдгэлзүүлэх ямар шаардлагатай юм..?

Г.ЭРДЭНЭБАТ:

- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд хэрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурсан талаараа мэдээлсэн. өөрөөр хэлбэл хэргийг нь аль хэдийнэ шалгаж дуусаад аль хэдийнэ шүүх рүү шилжихэд бэлэн болсон гэсэн үг. 

- Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирж байна. Энэ бол зөв. Харин Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засгийг сайжруулж, гэмт хэргийн шалтгааныг арилгаж, авлигагүй  орчин бүрдүүлэх ёстой. Гэвч ЗГ-ын гишүүд нь эрүүгийн хэрэг яриад явах юм. 

- Өнөөдөр нийгэм бухимдалтай байна. Иргэдийнхээ бухимдлыг дуулиантай эрүүгийн хэргээр тэжээж байна. Нийгэмдээ байгаа шийдэж чадахгүй байгаа асуудлаа шийдэхийн оронд "Шоронд суулга" гэх үгээр  голоо зогоож байна. 

- Ээлжлээд дуулиантай авлигын хэрэг яриад байгаа нь улстөрийн шалтгаантай. Үнэхээр ийм шалтгаан байгаагүй юм бол яагаад 7,3 тэрбум төгрөгийн тухай ярихаа болчихов. Өмнө нь гарсан олон дуулиантай авлигын хэргүүд хаачив.