Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллах үеэр Газпромнефть компанийн захирал Александр Валерьевич Дюков-тай уулзлаа.
Уулзалтаар:
- Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Хангамжийн тогтвортой байдлыг хангах
- Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлаас шалтгаалсан дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн нөлөөг дотоодын зах зээлд бууруулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Хэлэлцээний үр дүнд:
- Монгол Улсад нийлүүлэх Евро-5 стандартын шатахууны тоо хэмжээг нэмэгдүүлэх
- Нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар харилцан тохиролцжээ.

Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой түвшинд тогтворжуулах асуудлыг судалж, холбогдох засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх талаар ярилцсан байна. Сүүлийн саруудад дэлхийн газрын тосны зах зээлд үнийн савлагаа эрчимжиж буй энэ үед Евро-5 стандартын шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь дотоодын зах зээлийн үнийн дарамтыг бууруулах, импортын хангамжийн эрсдэлийг багасгах, байгаль орчны шаардлагад нийцсэн түлшний хэрэглээг дэмжих ач холбогдолтой гэж талууд онцоллоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!