Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын “Прогресс” сургуулийн багш Б.Цагаанзаяад зориулсан хандивын аян өрнөж байна.

Тэрбээр Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийг 2016 онд шилдэг төгсөгч юм. Улсын олимпиадад удаа дараа амжилт гаргаж, элсэлтийн ерөнхий шалгалтад 780 оноо авч, МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд МХБУЗ-ын багшаар суралцахдаа манлайлагч шилдэг төгсөгчөөр шалгарч байсан төдийгүй сургуулийнхаа волейболын шигшээ багийн тамирчин билээ. 

2024 оноос “Прогресс” сургуульд ажиллаж буй тэрбээр мэргэжилдээ дуртай, хариуцлагатай, залуу багш хэмээн хамт олондоо үнэлэгддэг. Түүний бэлтгэсэн сурагчид 2025 оны аймгийн “Үндэсний бичгийн анги” олимпиадад 10-р анги 1-р байр, 2026 онд 7-р анги 2-р байр эзэлсэн амжилттай.

Гэвч Б.Цагаанзаяа 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Ходоодны хорт хавдрын 4 дүгээр үе” гэсэн онош сонсож, БНСУ-ын “Сүн Чон Хян Сөүл” эмнэлэгт 250–300 сая төгрөгийн өртөг бүхий эмчилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай болоод байна.

Иймд хамт олон, нутгийн иргэд, олон нийтээс сэтгэлийн дэмжлэг үзүүлж, эмчилгээний зардалд хандив өргөхийг уриалж байна.

Хандивын данс:

  • Банк: Хаан банк
  • Данс: IBAN 68000500 5863158447
  • Данс эзэмшигч: Бааст Цагаанзаяа

Холбогдох утас: 98187574, 88036745