2026 оны 04-р сарын 20-ноос 2026 оны 04-р сарын 24-нийг хүртэлх    цаг агаарын урьдчилсан төлөв:    

20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.