Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтын дүн
Хяналт шалгалтын явцад:
- 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон
- Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан
- Зөрчил арилгуулах, хууль хэрэгжилтийг хангах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн
- Авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Зээлийн батлан даалтын сангийн хэрэг
Зээлийн батлан даалтын сан-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдлыг шалгахад нэр бүхий албан тушаалтнууд “Э” компанид зээлийн батлан даалт гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3 дахь заалтыг зөрчсөн, мөн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогджээ.
Үүний дагуу:
- 1 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх
- 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах
-
1 албан тушаалтанд цалингийн хэмжээг бууруулах
шийтгэл ногдуулсан байна.
“Цемент шохой” ХХК-д илэрсэн зөрчил
Цемент шохой ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг шалгах явцад:
- Санхүүгийн зөрчил,
- Дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдал илэрчээ.
Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу зохион байгуулах талаар Эрдэнэс Монгол ХХК-д мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!