УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын гишүүнийг эгүүлэн татдаг болох тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр төлөвлөж байсан ч санал хураалтыг нэг хоногоор хойшлууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин уг асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан байна. Тэрбээр “Манай намын Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалтгүй байна. Иймээс гишүүдийг чуулганы хуралдаанд биечлэн оролцуулах боломжоор хангах үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авах шаардлагатай” хэмээн тайлбарлав.

АН-ын бүлгийн энэхүү хүсэлтийг чуулганы хуралдаан хүлээн авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл хойшлоод байна.