АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны удирдлагуудад хандан дахин заналхийлсэн мэдэгдэл хийжээ. Ням гарагт тэр бээр Truth Social дахь хуудсандаа бичихдээ Ормузын хоолойг нээхгүй бол Ираны цахилгаан станц, гүүрүүдийг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн байна.

"Мягмар гарагт Цахилгаан станцын өдөр, Гүүрнүүдийн өдөр нэгэн зэрэг тохионо. Урьд өмнө нь ийм зүйл огт болж байгаагүй!!! Хоолойг нээ, эсвэл тамд амьдар" хэмээн Доналд Трамд бичсэн байна.

Түүнчлэн Иранд өгсөн хугацаа тун удахгүй дуусна, ердөө 48 цаг үлдсэн гэдгийг сануулжээ.

"Хэлэлцээ хийх эсвэль Ормузын хоолойг нээхэд нь 10 өдрийн хугацаа Иранд өгснийг санаж байна уу? Цаг явсаар л байна, там тэднийг нөмрөхөд 48 цаг л үлдлээ" хэмээн Трамп мэдэгдсэн байна.

Персийн болон Оманы булан дунд байх Ормузын хоолой нь далайн тээвэрлэлтийн чухал замд тооцогддог бөгөөд сөргөлдөөн эхэлсний дараа Иран энэ хоолойг хяналтдаа авсан юм. Ираны хяналтад орсны дараа энэ хоолойгоор өдөрт нэвтрэх хөлөг онгоцны тоо өмнөх үеийнхээс 90 хувиар буурсан байна.
Энэ нь дэлхийн зах зээлд хүнд цохилт өгч, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, байгалийн хийн үнэ огцом өссөн юм.

Эх сурвалж: Euronews