Ойрхи Дорнодод үүсээд буй геополитикийн нөхцөл байдал дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэд нөлөөлж байгаатай холбогдуулан дотоодын шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр мэдээлэл өглөө.
Засгийн газраас гадаад хүчин зүйлийн нөлөөллийг иргэдийн амьжиргаанд дарамт болохгүй байх чиглэлээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгааг тэрбээр онцлов.
АИ-92 шатахууны үнэ тогтвортой байна
Иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны хувьд ойрын хугацаанд үнэ нэмэгдэхгүй. Монгол Улс нийлүүлэгч талтай уг төрлийн шатахуун дээр бүтэн жилийн хугацаатай гэрээ байгуулсан тул нийлүүлэлт тогтвортой, үнэ өөрчлөгдөхгүй хадгалагдах нөхцөл бүрджээ. Гэрээний хугацаа дуустал АИ-92-ын үнийг хөдөлгөх асуудал яригдаагүй байна.
Дизель түлшний үнийг шат дараатай зохицуулна
Харин дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөөс шалтгаалан дизель түлшний үнийг бодит өртгөөс нь хамаарч 1,000-1,500 төгрөгөөр нэмэх шаардлага тулгарсан байна. Гэвч Засгийн газар болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зөвшилцсөний үндсэн дээр:
Эхний ээлжид үнийг 300 төгрөгөөр нэмэхээр тогтсон байна.
Энэхүү шийдвэр нь импортлогчдын алдагдлыг бууруулах болон хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тэнцвэржүүлэх зорилготой юм.
Хөдөө аж ахуйн салбарт "Хөнгөлөлт" үзүүлнэ
Цаг үеийн нөхцөл байдал буюу хаврын тариалалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан дизель түлшний үнэ өсөх нь гурил, талх болон хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Иймд
"Хөдөө аж ахуйн салбарт нэн шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг үнэ нэмэлгүйгээр, хуучин өртгөөр нь олгохоор шийдвэрлэжээ.
Энэхүү зохицуулалт нь инфляцын хөөрөгдлийг хязгаарлах, дотоодын газар тариалангийн салбарыг дэмжих стратегийн ач холбогдолтой алхам хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллээ.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )