Эрчим хүчний салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй тул салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Энэ талаар дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд хэвлэлийн бага хуралд ДЦС-4, ДЦС-3 болон орон нутгийн цахилгаан станцуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцов.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэнгийн мэдээлснээр, ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, ажлын орчны нөхцөлтэй холбоотой асуудлаар ажил олгогч талтай таван удаа уулзалт, хэлэлцээр хийсэн ч тохиролцоонд хүрээгүй байна.
Харин “ДЦС-4”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Ган-Эрдэнэ “зуучлалын шатанд ч маргааныг шийдвэрлэж чадаагүй учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хаях эрх үүссэн” хэмээн мэдэгдлээ.
Ингэснээр эрчим хүчний салбарт хөдөлмөрийн маргаан хурцдаж, ажил хаялт бодит эрсдэл болоод байна.
Эрчим хүчний салбарын ажилчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа Эрчим хүчний салбарт өгдөг төсөв нь инээдэмтэй юм байдаг ш дээ харин хажууд нь Соёл урлагйн салбар яам нь төсөв нь 600 тэрбум төгрөг тэр өгсөн төсвөөрөө буюу 600 тэрбум төгрөгөөр зүгээр Гадаадад туршлага судлах нээрийдлээр Гадаадад аялаж зугаалж татвар талагч та бидний мөнгийг зүгээр л баруун солгоогүй цацаж байна ш дээ Урлаг Соёлын сайд Ундармаа гэж балай авгай Соёл Урлгынхан баялаг бүтээдэг улс мөн үү арай дэнд нээ Тэр 600 тэрбумийг Эрчим хүчний салбарт өгөх хэрэгтэй