Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө. Тэрбээр Б.Найдалаа, П.Ганзориг нарыг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлсэн, хэнийг нь томилох нь Ерөнхий сайд шийдэх асуудал гэлээ.
Тэрбээр энэ талаар" Хуулиараа Ерөнхий сайд өөрөө танхимаа удирддаг. ХҮН намын үндсэн мөрийн хөтөлбөр бол эрчим хүчний реформыг эхлүүлэх. Энэ хугацаанд Эрчим хүчний реформ үндэсний хороо 6 сар ажилласан ч татан буулгасан. Тиймээс эрчим хүчний реформын бодлогыг ХҮН нам авч явах зөв юм байна гэсэн ойлголцолд хүрсэн. Энэ асуудал УИХ-ын чуулганаар орж, шийдэгдэх байх.
- П.Наранбаяр сайдын хувьд сайн ажилласан. Маш олон сорилтуудтай тулгарсан ч боловсролын салбарынхны цалин 50 хувиар нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн. 2026 оныг Боловсролын жил болгон зарлуулах бүх ажлыг хийсэн. Энэ агуулгаараа ажлаа маш сайн хийсэн гэж ХҮН намынхан үзэж байгаа.
- Сайдад 2 УИХ-ын гишүүн яригдаж байгаа. Нэг нь УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Найдалаа, УИХ-ын гишүүн, ХҮН намын УИХ дахь зөвлөлийн дарга П.Ганзориг. Ерөнхий сайд өөрийнхөө шийдвэрийг гаргах байх.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!