Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.299 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11637, орон нутагт 2657 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 3-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 41 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Тухайлбал, нийслэлд 29 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 8 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5221 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3465, 5-9 насны 1833 хүүхэд, 15-19 насны 1776 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.