Ираны албаны хүмүүсийн мэдээлснээр, Ираны өмнөд хэсэгт байрлах нэгэн сургуульд өгсөн гэх цохилтын улмаас хүүхдүүдийг оролцуулаад 153-аас доошгүй хүн амиа алджээ.

Иран улс уг халдлагад АНУ болон Израилыг буруутгасан байна. АНУ-ын Төв командлал (Centcom) уг хэргийн талаарх мэдээллийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн бол Израилын арми тухайн бүсэд Израилын Батлан хамгаалах хүчний (IDF) ямар нэг ажиллагаа явагдсан талаар “мэдэхгүй” гэжээ.

Охидын сургууль нь Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) баазын ойролцоо, Минаб хотод байрлаж байсан бөгөөд уг бааз нь өмнө нь бай болдог байсан аж.

Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, бямба гарагаас хойш Иранд болсон агаарын цохилтуудын улмаас нийтдээ 201-ээс доошгүй хүн амиа алдаж, 747 хүн шархаджээ.

Эх сурвалж: BBC