УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэгт “ОПТУ” гэж дуулиантай барилгын компани бий. Гэвч өчигдөр өөрийн амаар надад хамааралгүй. Харин захирлыг нь би танина гэж тайлбарлалаа. ХОМ дээр одоо “ОПТУ” гэж компани бий. Сайнаасаа саар нь илүү дуулиан дагуулсан энэ компани Гачуурт, Улаанхуаран, Скай ресорт, Туулын голын эрэг дагуу гээд өчнөөн л барилга барьсан дуулддаг. Эдгээр барилгын нэг нь Улаанхуаранд баригдсан “Kaidu mall” худалдаа үйлчилгээний төвөөс урагш “Kайду сити” хотхон төсөл аж.
Мөн Скай ресорт баазын зүүн талд “Кайду Вилла” хаус хотхоныг ч мөн өөрийн “ОПТУ” компаниараа барьж байгаа. Тэгвэл сайд Э.Бат-Амгалан “Кайду сити” төсөлдөө “Өгөөмөр” групп компанитай хамтарч ажилладаг аж. Тэгээд ч зогсохгүй “Кайду сити” төслийг нь гардан хариуцаж, гүйцэтгэж буй хүн нь “Өгөөмөр” групп компанийн эзэн Б.Хайдавмөнх. Хамгийн сонирхолтой нь Б.Хайдавмөнх бол Ардчилсан намын угшилтай хүн. АН-ын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид хүртэл хүч үзэж, Сэлэнгэ аймагт УИХ-ын сонгуульд ч өрсөлдөж явав. Э.Бат-Амгалангийн Кайду төслүүдийн нэр нь хүртэл “Өгөөмөр” групп компанийн эзэн Б.Хайдавмөнхийн Японд сумо барилдаж байх үеийн нэр нь. Яаж яваад МАН, АН-ын хоёр гишүүн дөрөө хоршуулан барилгын салбарт гар нийлэх болов. Энэ түүх Эрдэнэтийн зэсийн овоолго, үүнийг хамтран эзэмшигчидтэй яах аргагүй холбогдоно.
Сайд Э.Бат-Амгалан төрсөн дүү Э.Батбаярын эзэмшлийн “Бльюмон металс” ХК-иараа Эрдэнэтийн овоолгыг захиран зарцуулдаг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг. Энэ нь дотроо 3 компани хувь эзэмшдэг. Нэг компани нь Э.Батбаярынх бол нөгөө компани нь Цэвэгжавын Сумъяабазар гэх хүний компани юм. Мөн Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаатай үй зайгүй найзууд бөгөөд жинхэнэ нам дамнасан бүлэглэл Эрдэнэтийн овоолгоос зэсийг нь самарч, 24.500 иргэнийг нь луйвардаж, нэг ч хувь өгөлгүй хуурч мэхэлсэн байж болзошгүй юм.
Хувийн бизнестэй хүн төрийн сайд болохоор юуны өмнө өөрийн хувийн бизнесээ хөгжүүлж, хөрөнгөө арвижуулахаа л бодно. МАН ын их хандив өгсөн гишүүнээ төрийн сайдад дэвшүүлдэг буруу сонголт шүү.