Өнгөрсөн бямба гарагт буюу 11.8-нд ХУД-ын нутаг дэвсгэрт байрлах "Соёл" сауны газар нэр бүхий хүмүүс маргалдсаны улмаас нэгэн рүүгээ гар буу тулгаж сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Уг хэргийн талаар иргэн Г.Ганхуяг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тухайн хэргийг ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн онц хүндийн тасаг руу шилжүүлсэн шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Хмм заавал иргэд цагдаа нарт хэлж байж нэг мэдээлэл хийх үү? Эсвэл таван цаас аваад нам дарах гээд байсан юмуу? Манай хуулийхан биш болчихжээ!! Гээд бид эргэлзээд л байгаа шүү! Дарга нарт хэзээ хууль үйлчлэх вэ?