УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.


  •  1.Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төсөл; 
  • 2.“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 
  • 3.Элчин сайдыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; 
  • 4.“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 
  • 5.“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;