ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр /2021.04.29/ нийт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 1190, орон нутагт 138 илэрсэн бол зөөвөрлөгдсөн  28 бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ.  Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642, нас барсан хүний тоо 110-д хүрээд байна.