Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл 2019 оны 09 сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж,  “Профессор”, “Дэд профессор” цол олгов. Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан  12  эрдэмтэн  профессор цолонд дэвшсэнээс 3  эрдэмтэн,  21  эрдэмтэн дэд профессор  цолонд дэвшсэнээс  2 эрдэмтэн нийт гишүүдийн  75%-аас дээш санал авч цол авав.


Ийнхүү Манай СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь  “Профессор” цол хүртэв.

 

Л.Насанцэнгэл нь ном, нэг сэдэвт зохиол, гарын авлага, гадаад дотоодын эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл зэрэг нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн  эрүүл мэндийн салбартаа л гэхэд 2 докторын ажил, 2 магистрын  ажил удирдаж хамгаалуулжээ. Мөн түүнчлэн “ Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын  хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”, “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний  4 том эрдэм шинжилгээний судалгааг  удирдан ажилласан байна.