МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УЗ-өөр хэлэлцээд дараа нь УИХ-д танилцуулах юм.

Энэ удаагийн Засгийн газар Г.Занданшатарын Засгийн газрын үед томилогдсон дэд сайдын суудалдаа цомхотгол хийж буй. 

Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдох үедээ дэд сайдуудад цомхотгол хийнэ. Ингэхдээ Ерөнхий чиг үүргийн 4 яамдыг дэд сайдтай нь үлдээнэ. Бусдыг нь цомхотгоно хэмээн мэдэгдсэн. Тиймээс өнгөрсөн 12 дугаар сард томилогдсон 16 дэд сайд нараас 

- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

- Сангийн дэд сайд Б.Хулан

- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үлдэж бусад 12 нь ийнхүү цомхотголд орж байна.