УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргын томилгоог хэлэлцэж шийдвэрлэлээ.  Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгох санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь С.Бямбацогтыгдэмжсэнээр тэрбээр УИХ-ын даргын тамгыг албан ёсоор хүлээн авлаа. 

Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаж байна. Завсарлагын дараа Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулна гэх мэдээлэл байна.