УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэвшүүлж, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн юм.
Гэвч уг асуудлыг чуулганы хуралдаанд танилцуулсны дараа УИХ дахь АН-ын бүлэг завсарлага хүсэв. Бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “С.Бямбацогтын хувь хүн рүү чиглэсэн ямар нэг асуудал байхгүй. Туршлагатай улс төрч гэдэгтэй хэн ч маргахгүй.
Харин 126 гишүүнтэй парламентын даргыг ямар ч асуулт-хариултгүйгээр шууд томилохоор дэглэсэн нь зохисгүй. УИХ-ын тухай хуульд учир дутагдалтай зүйл байна. Тиймээс зарчмыг зарчмаар нь явуулахын тулд хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай” гэв.
АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын нэг хоногийн завсарлага олгосноор С.Бямбацогтыг томилох хэлэлцүүлэг түр хугацаанд хойшлоод байна.
Zochin.TZiin 7.5 ternumiin hergiig said bhdaa ymarch hariutslaga tootsoigui.bur Javhlan.Herlen nariig ATG hamtaar hamgaalj tag darsan nuher.TZ gedeg ih ail chin dotoidiin hynalt.zamiin hemjeenii shuurhai hural.Alban tushaaluud bur bhgui boldogiim.Bymbatsogt Javhlan.Herlen.ATG nam bolgood duusgasan.Huurhii ajilchin hun gologdol aldaa gargasan bol master.brigad.ezen n bugd bhgui gudamjind gargana.Hogiin iim pyldag yaj tom alband ochino do.Bogino hugatsaatai bgaasai.