УИХ-ын гишүүн Г.Ганбаатар урд шөнө орцондоо зодуулсан.  Хэргийг ХУД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23:05 минутад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон.

Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна гэлээ.