Японы Засгийн газар Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Палестины нөхцөл байдал, Япон-Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул уг шийдвэрийг гаргажээ. Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү энэ сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болох Палестины асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор Нью-Йорк руу явахгүй аж.
Одоогийн байдлаар 147 улс Палестиныг тусгаар улс хэмээн зөвшөөрөөд байна.
Өнгөрсөн онд Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхэд АНУ хориг тавьсан хэдий ч 2024-2025 онд зарим орон, тэр дундаа Европын хэд хэдэн улс Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!