Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон улс төрийн элитүүдийн бодлогод дургүйцсэн иргэд есдүгээр сарын 10-нд улс даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. “Block Everything” буюу “Бүхнийг хаах” хөдөлгөөнд 200 мянга гаруй хүн оролцсон бөгөөд жагсагчид хурдны зам хааж, цагдаагийн босгосон хаалтыг шатаасан байна.
Эмх замбараагүй байдал үүссэн тул эрх баригчид 80 мянга гаруй хууль сахиулагчийг дайчилж, даралттай ус цацан тараах арга хэмжээ авчээ. Анх барууны үзэлтнүүд эхлүүлсэн уг хөдөлгөөнд зүүний хүчнүүд ч нэгдээд байна.
Жагсаалын өмнөхөн Францын Ерөнхий сайд Франсуа Байру итгэл хүлээлгэх санал хураалтад унаж, түүний оронд консерватив Себастьян Лекорну томилогдсон нь улс төрийн хямралыг гүнзгийрүүлэв. Парисын нийтийн тээврийн ажилтан Фред “Асуудал нь сайд нарт биш, Макронд байна. Тэр огцрох хэрэгтэй” гэж хэлсэн бол огцрох гэж буй Дотоод хэргийн сайд Бруно Ретайлло хөдөлгөөнийг “чухал” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!