Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Балба Улсад одоогоор Монгол Улсын дөрвөн иргэн байгаа бөгөөд тэд зочид буудалдаа байрлаж, аюулгүй нөхцөлд байгаа аж. Хоол хүнсний хангамж хэвийн, тасалдаагүй байна.

Улаанбаатар дахь ГХЯ-ны зүгээс Дели дэх Элчин сайдын яам болон Балбад суугаа Өргөмжит Консултай тогтмол холбоотой ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг анхаарч хянаж байгаа юм.