Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлж байна. УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль томсгосон тойрогт холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлог. СЕХ-ноос тойрогт нэр дэвшигчдийн судалгааг гаргажээ.
Хөдөө орон нутагт хамгийн их нэр дэвшигчидтэй тойрог нь УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймагт нийт 10 мандат дээр 119 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн 10 мандаттай 2 дугаар тойрогт 115 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Харин нийслэлд Баянзүрх дүүрэгт 5 мандаттай 8 дугаар тойрогт 83 нэр дэвшигч, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 6 мандаттөй 10 дугаар тойрогт 90 нэр дэвшигч, 11 дүгээр тойрог буюу 5 мандаттай Сонгинохайрхан дүүрэгт 85 нэр дэвшигч өрсөлдөж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 3 мандаттай 12 дугаар тойрогт 49, Баянгол дүүрэгт 50 нэр дэвшигч өрсөлдөхөөр хорооноос баталгаажуулсан бол Багахангай, Багануур, Налайх дүүргийн 2 мандат дээр 32 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!