УИХ-ын 8-р тойрог Баянзүрх дүүрэгт "Шинэ эвсэл"-ээс Э.Энхзориг горилж буй. Түүний хувьд Шинэ намын ерөнхий зөвлөлийн гишүүн бөгөөд "Хүүхдэд ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын тэргүүн юм. 

Тун удахгүй 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тэрбээр сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

 Ингэхдээ "Энхзориг сайн хүн байна лээ. Би дэмжиж байгаа гэж хэлүүлэхийн тулд ганц төгрөг ч зарлагадахгүй. Намайг дэмжих хүмүүс байгаа бол тэд үнэ хөлсгүй, цэвэр өөрийнхөө үзэл бодлоор дэмжиж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хариуд нь би нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж шахаж шаардаж ирсэн замаасаа гажихгүй явж чадна. Надад байгаа үнэн ердөө л энэ" гэнэ.