"Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Үндэсний эвсэл"-ийн даргаар сонгогдож улмаар жагсаалтаа тэргүүлсэн билээ. Гэвч Сонгуулийн Ерөнхий хорооноос түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа талаар тэрбээр мэдээллээ.  Учир нь тус хороо ял авсан хүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх байх зарчим баримталж байгаа гэх. Харин Н.Номтойбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв.