#Шууд: Ц.Гарамжавыг баривчилсантай холбогдуулан Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос шаардлага хүргүүлж байна
Монголын Бизнес эрхлэгч эмэгтэмйчүүдийн холбооны дэд тэргүүн Ц.Гарамжавыг баривчилсныг эсэргүүцэн, тус холбооноос хэвлэлийн хурал хийлээ.
Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг энэ сарын 29-нд АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулсан билээ.
"Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч О.Заяа:
- Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өнгөрсөн 30 гаруй жил улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Өрнөөс өрний хооронд өөрийн биеэ гаргуунд нь гаргаж, хөдөлмөр ирсэн. Үүний нэг нь Ц.Гарамжав. Ц.Гарамжав дээр тохиолдсон зовлон жаргал, баяр баясгалан бүх эмэгтэй бизнес эрхлэгчдэд ижил байдаг. Гэвч энэ бүхний сүүлд авлига өгсөн нэрийдлээр баривчлагдаж байна. Үнэндээ бидэнд авлигалд өгөх мөнгө байдаггүй. Сонгууль болох гэж байгаа энэ үед ах намуудтайгаа үгсэн хуйвалдсан, тролл намуудын явуулгаар, зарим хувийн өс санасан хүмүүсийн хатгаагаар бидний төлөөллийг шоронд хийж байгаад харамсаж байна.
- Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо 1992 онд байгуулагдсан, 20 мянган гишүүнтэй. Бид өнөөдрийг хүртэл төр засагт гомдол хэлж байгаагүй. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд олон хүнийг ажлын байраар хангаж, улс орондоо их зүйл хийж бүтээсэн. Цаашдаа шударга ёсын төлөө ажиллана. Хэлмэгдүүлэлт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоонд ирж байгаад бидэнд айдас төрүүлж байна. Хүн нь байвал, хэрэг нь байдаг гэх үзэлтэй төрийн хар хүчнээс их айж байна. Бид Ц.Гарамжавыг яаралтай суллахыг шаардаж байна.
Exclusive компанийн захирал Г.Майцэцэг:
- Ц.Гарамжав гуай шиг хүмүүсийн нуруун дээр төр тогтдог. Бизнес эрхлэгчдийн төлсөн татварыг төр захиран зарцуулдаг. Хэрвээ баялаг бүтээгч бизнес эрхлэгчидээ ялангуяа сонгуулийн өмнө барьж, хорьж байгааг улстөржилт, шантаажилт гэж хардаж байна. Манай намууд үеийн үед бизнес эрхлэгчидээ дарамталсаар ирсэн. Тэр болгон дээр ил дуугардаггүй байсан. Одоо бид дуугарах цаг болсон. Мянга мянган хүнийг ажлын байраар хангадаг энэ баялаг бүтээгчид цаашид юунд найдаж ажиллах вэ. Магадгүй хэд хоногийн дараа өө буруугүй юм байна гээд гаргах байх. Гэхдээ тэр хүний сэтгэл зүйд учирсан хохирлыг хэн төлөх вэ? Бизнес эрхэлдэг хүн яагаад хөрөнгөтэй байж болохгүй гэж? Нийгэмд баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчидээ төр шантаажлахаа болих цаг нь болсон. Энэ хүнийг маш олон жил шалгасан. Хөгжлийн банкны зээлийг хамгийн үр дүнтэй зарцуулсан нь Монполимет ХХК.
- Сонгуулийн өмнө ийм үйл явдал болсныг би юу гэж хардаж байна гэхээр энэ хүн МАН-д хандив өгөөгүй бололтой. Хандив өгөөгүй тул МАН ийм үйлдэл хийж байна гэж би хардаж байна. Энэ хүн ханшийн зөрүүний улмаас Хөгжлийн банкнаас авсан зээлээ 3 дахин үржүүлж төлсөн. Энэ хүнийг өмнө нь олон удаа шалгасан. Улс төрийн залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Тэгвэл С.Баярын АНУ дахь долоон байрыг яах юм. Ингээд өмнөхөө ухаад л маргалдаад байх юм уу? Монголын ард түмэн хэрсүү байх цаг ирлээ.
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд холбооны Гадаад харилцаа эрхэлсэн захирал: Ч.Наранцогт
- Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доригоно гэдэг. Улс төрийн эгзэгтэй цаг мөчид Ц.Гарамжав гуайг хорьж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийг боомилж байгаа хэрэг. Эмэгтэйчүүд улс төрд гарах зориг зүрх, бизнес эрхлэх итгэлтэй эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулж байгаа хэрэг. Энэ бол монголын төр ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг ямархуу хэмжээнд авч үзэж байгаа гэдгийг тод харуулж байгаагийн жишээ. Үндэсний аюулгүй байдалд Ц.Гарамжавын оруулсан хувь нэмэр их. Тиймээс яаралтай суллахыг шаардаж байна. Бид нэгдэж, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, улстөр, бизнесийн салбарт идэвхтэй оролцох нь чухал байна.
Залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл н.Алтанчимэг:
- Энэ хүн гахай үүрч, бизнесээ эхлүүлсэн. Америкт байр авсныг нь шалгаж байгаа юм байна. Хүн хөдөлмөрлөж олсон мөнгөө бусдад авлигаар өгөхгүй. МАН энэ хүнийг ашиглаж ашиглачхаад ийм муухай байж болохгүй. Энэ хүнийг улс төрөөс бүр мөсөн явуулах зорилготой байж болзошгүй гэв. "Үнэн ба зөв" нам бол МАН-ын тролл нам. Бидний үлгэр жишээ авдаг цөөн үйлдвэрлэгчийн нэг нь энэ хүн.
СҮНГУУЛИЙН ХАНДИВ ӨГӨӨГҮЙ ТОМ КАМПАНУУДЫГ ИНГЭЖ БАРИВЧИЛДАГ ЮМ БИШ БИЗ.РЕКЕТ ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ.
elbegdorjiin hongiliin shuuh ajildaa orloo hedii boltol gemgui humuusiig helmegduuleh gesiim darui sullahhiig shaardaj baina
Та нарыг дэмжиж байна, Элбэгдорж хүүхдэд өргөж аваад гадаадад гаргаж байгаа гэсэн үү тэдэндээ өөртөө үл хөдлөх хөрөнгө аваад байгааг бичээд л байгаа
Ямар нэг асуудалгүй бол бачуурах хэрэггүй. Удмынхаа нэрийг цэвэрлэх нь үөв.
хэнч байсан шалгуулах үүрэгтэй хүүхнүүд минь хүлээцтэй бай зөв буруу мөдхөн мэдэгдэх биз