“Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ” ТББ болон иргэд яг одоо УИХ-аар хэлэлцэж буй газар нутгийг хэсэглэн хуваах замаар нүүдэлчдийн ахуй соёлыг устгаж, Өвөрмонголчуудын араас оруулах эрсдэл бүхий Малчны тухай хууль, Малчны өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг эсэргүүцэж, эгүүлэн татахыг шаардан УИХ-ын дарга Г.Занданшатар шаардлага хүргүүлсэн. Төрийн ордны баруун хаалган дээр уг шаардлагынхаа хариуг нэхэж байна.