“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодрууллаа.
- “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч, хэрэг ямар шатанд шалгагдаж байна вэ?
- Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн ба прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Ч-ыг “хүнийг алахыг завдсан”, “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт, тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн”, мөн “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан ба одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганзориг нь “намайг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татсан” талаар өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулсан байсан. Б.Ганзоригийг бичлэг хийж худал мэдээлэл тараасан гэж буруутгаад байгаа юу, энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
- Энэ нь ташаа мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг дарга Б.Ганзоригийг дээрх хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 2 хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй болно.
монголд прокрор шүүх үнэн юм нэгч байхгүй бүгд баян хүнд пялдагнаад ,жирийн ирэгдэд үнэн шүүх царай гаргаад байдаг ийм шүүх,прокрор,цагдааг хараад нэмэргүй шууд олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй л юм бна. харьж л байгаарай хэзээд үнэн гарахгүй дээ.
Монголын прокрор битгий чинбатын талд пялдагдаад байгаарай монголчууд бүгд харсан нотлох ч болноо
Шударга үнэний шүүх ил тод ажиллахыг хүсч байна бүх иргэдэд тэгш үйлчилвээс зохино нэр төртэй нийгмийн тэргүүлэх эгнээнд байх олны танил хүн байх тусамаа нэн даруу төлөв энгийн байдаг бичигдээгүй ёс зүй хаачив шинэ баян цээжээ дэлддэг би би гэх өвчтэй хур баян харин шилээ шөргөөдөг хууч ихтэй гэж зүгээр ч нэг яриагүй өвгөдийн эртний үг их утга учиртай
Яалтачгүй худал байсаан
Ноёнтой тэрсвэл толгойгүй үерүүгээ бид ухарчээ.Үнэнг ор мөргүй алга болгож бна.Чинбатыг шүүж чадахгүй бол Олон улсын шударга шүүхэд өг.
Зөв, ОУ-ын шүүх л зөв шүүнэ. МУ-ын шүүх сайдын аавыг л хамгаална.
Яг үнэн
Мөнгө дор хууль үйлчилдэг болсон юм байна үнэн алга хэн мөнгөтэй нь ялдаг харгис шүүх
Mungu ikh hemjeegeer ugch dee huurhiiduu iim uchuuhen yumand huurtaj amidarch bgaa hun tsaashaa yanaaaaaaaa
Дайруулсан залуу ичээчээ, би гэмтсэн гомдолтой гээд яриа өгөөд байсан шүү, Чинбат хүн дайрч алахыг завдсаныг бүгд харсан ял өг, өршөөвөл хэнийг ч алахад бэлэн алуурчин төрүүлж байна гэсэн үг
Яг үнэн
Хүнийг алахыг завдсан гээд яллагдагчаар татсан гээд байгаа юм биш үү
Дэлхий нийтээрээ харсан. Чинбатыг шүүх хэрэгтэй.
Яг үнэн. Чинбат хүн алах гэж байхад 8 ишигний хэргээс бага өгөх юм бол МУ-д шүүх байхгүйг илтгэх болно.
Яг ална гээд хөөгөөд байсан нь үнэн шүү .Бичлэг нь гарч байсан .Нүд үнэнч чих худалч шүү прокуророо .Ийм тодорхой хэргийг өөрөөр мэдээлэгчийг худал тараасан хэмээн яллабаас харин та нартай үзнэ шүү .
Ойлгохоор бичсэнийг буруу уншаад байна уу үгүй юу