АН-ын Дотоод сонгуулийн хорооноос "Намын даргын сонгуулийг зарлах" болсон талаараа мэдээлэл хийлээ. 


Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "АН-ын даргын сонгууль орон нутгийн сонгууль цар тахлын улмаас хойшлогдсон. Өнгөрсөн 12 дугаар сард АН-ын гишүүд Их хурлаа хийж, намын даргаар бүх гишүүдээсээ биш Их хурлаас хийдэг байхаар шийдвэрлэсэн. 

Гэвч Улсын дээд шүүх уг өөрчлөлтийг хүлээж аваагүй. Учир нь өмнө нь нэг ч удаа хэлэлцэгдэж байгаагүй заалт намын дүрэмд өөрчлөлт оруулсан.  УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Намын даргад нэр дэвшихээр мэдэгдээд байгаа О.Амартүвшин, Б.Ган-Очир нар заалтын намын дүрэмд оруулахаар Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. Энэ үйл явдал намын түүхэнд хар толбо болж үлдсэн тул бүх гишүүдээсээ уучлалт гуйх ёстой. 

Мөн намын дүрмийн дагуу С.Эрдэнэ, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Б.Жаргалан, Х.Баатархүү нар АН-ын даргад нэр дэвших эрхгүй гэдгийг зарлаж байна"  гэлээ.