ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийж байна. Тэрбээр "2021 оны 1 дүгээр сарын 27-ны 15220 хүнд шинжилгээ хийснээс 25 тохиолдол илэрлээ.  Эдгээр батлагдсан тохиолдлууд ойрын хавьтлууд бөгөөд бүгд Улаанбаатар хотоос илэрлээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт байрлахдаа Х апартмэнт хотхоноос  дөрвөн иргэнээс халдвар илэрсэн бол пиццаны газрын ажилтнууд, тээврийн жолоочоос мөн халдвар илэрсэн байна" гэлээ.