“Жи-тайм” гэх тодотголтой шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.
Улмаар уг хэргийн хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан зарим оролцогч нарт олгох болон гаргуулах төлбөрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч нараас Улсын дээд шүүхэд хандаж гаргасан гомдлоо ирүүлсээр байна.
Иймд тус шүүх гомдлуудыг талуудад танилцуулж дууссаны дараа Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлэхээр болжээ.
Сануулахад, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялыг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж шийдвэрлэсэн билээ.
Жи Таймын захирал гадаадын нөхрийг батлан даалтанд гаргаж оргуулсан эзнийг л ил болгох хэрэгтэй б.на наад авгай чинь гадныханы гар хөл болж элэг нэгтнүүдээ мөлжсөн тул ялыг өгөөд явуул харин ял нь хөнгөдсөн б.на
Монгол улсын төр гадаадынхантай нийлээд ядарсан ард иргэдээ хохироогоод байгаа юм биш үү. Тэр Жи тайм компанид ажиллах зөвшөөрлийг нь төр өөрөө өгөөд, татвар энэ тэрийг нь аваад ашиглачихсан юм билээ. Тэгээд эцэст нь ядарсан ард түмэндээ бурууг тохож, лайг нь үүрүүлэх гээд байгаа юм биш үү компанийг чөлөөтэй аг төр өөрөө бүр
энэ авгай гадныхантай нийлж ардуудыг цөлмөсөн шүү